Одоогоор Монголын хүн 2,7 сая гаруй юм. Хүн амын өсөлтийн түвшин жилийн
2,8% - тай байна. Монголын хүн амын гуравны хоёр нь 30 – аас доош
настай байдаг. Хүн амын дийлэнх хэсэг нь төв суурин газарт төвлөрч
байна. Хотын хүн ам нэг сая давсан бөгөөд Улаанбаатар хотод нийт хүн
амын гуравны нэг буюу 1 сая гаруй оршин суугчидтай болж өргөжин
тэлсээр байна. Хэдий тийм боловч, хотын хүн амын нэлээд их хэсэг нь
хотын захад гэр хороололд өмьдарч байна. Монголын хүн амын дундаж
нягтрал нэг квадрат км талбайд 1,6 хүн, говийн хүн амын нягтрал ердөө
0,3 хүн / км2 байдаг. Монголын хүн амын 75% нь халх Монгол хэлээр
ярьдаг, 15% нь бусад монгол хэлээр ярьдаг ба энд түрэг гарлийн казак,
тува, урианхай, хотон хэл ордог бөгөөд албан ёсны хэл нь Халх Монгол
хэл юм.
Угсаатны бүтэц: хүн амын 85% нь монгол, тэдгээрийн дийлэнх нь халх
монгол, 7% нь түрэг угсааны (голдуу казак), 4,6% түнгүс хамниган угсаа,
3,4% нь бусад үндэстэн эзэлдэг байна. Монголоос бусад оронд 4,0
сая гаруй монголчууд амьдарч байна.
Монголын газар зүй
Монголын газарзүйн байрлал нь 1,564,100 километр хавтгай дөрвөлжин газартай, Ази тивийн зүрхэнд байрлаж байна. Баруунаас зүүн тийш 2,400 гаруй км, хойноос урагш 1,260 гаруй км урттай ба хойгуураа Оросын Холбооны улс, зүүн урд болон баруун талаараа Бүгд Найрамдах Хятад Ард Улстай хиллхэ байна. Монгол Улсын нийт хилийн урт нь 8,158 км юм. Монгол улс нь далайн түвшнээс дээш 1,580 метрийн дундаж өндөрлөгт уулархаг улс бөгөөд хамгийн нам дор газар нь зүүн Монголын Хөх нуур нь далайн түвшнээс дээш 556 метр өндөрт, Монголын хамгийн өндөр цэг нь баруун Монголын нутагт Монгол Алтайн нурууны Хүйтэн уулын Найрамдал оргил 4,374 м өндөр юм.
Монголын газар нутгийг геологийн бүтцээр нь 4 –н үндсэн хэсэгт хуваадаг. Үүнд, уулархаг ойт хээрийн бүс, уулархаг талын бүс, хагас цөлийн бүс, цөлийн бүс гэж хуваана.
Монгол оронд Хан хэнтийн нуруу, Хангай нуруу, Монгол Алтай нуруу гэсэн үндсэн гурван уулсын бүс нутаг, өмнө талаараа говийн бүс, зүүн талаараа тал хээрийн бүс нутагтай. Тус улсын хамгийн том нуур Увс нуур 3,350 км2 талбайтай, Хөвсгөл нуур 2,760 км2 талбайтай ба энэ нуур нь Төв азийн цэвэр устай хамгийн том нуур юм.

No comments:
Post a Comment